Төв аймаг 2021 оныг "Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих" жил болгон зарласан билээ.
Энэ хүрээнд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, иргэдийг хөдөлгөөний хомсдлоос сэргийлж, дасгал хөдөлгөөнөөр биеийн дархлааг дэмжих зорилгоор "Эрүүл мэндийн төв","Соёлын төв" хамтран сумын 1,2-р багийн иргэдийн дунд нөлөөллийн 14-н хоногийн хугацаатай аян зарласан юм.
Уг аянд идэвх зүтгэл гарган, санаачлагатай оролцсон:
I багийн иргэн Б.Дуламжав
II багийн иргэн Л.Дэнсмаа
I багийн иргэн Н.Отгонсүрэн нарт зохион байгуулагчид гарын бэлгээ гардуулснаас гадна цаашид хэрхэн хамтарч ажиллах, уг аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, цар хүрээг нь нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцсон байна.
Энэ дашрамд зориулт, цаг, зав гарган нэгдсэн хүн нэг бүрт талархахын сацуу #Сүмбэрчүүд та бүхнийг сайн жишгээс суралцан, хамтдаа хөгжиж, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Эх сурвалж: Сумын ЭМТ, Соёлын төв