Жаргалантын САА-н Хар эргийн тасаг байхаас эхлэн тасгийн трактор авто машиныг шатах тослох материалаар хангах асуудлыг гар насостой жижиг салбар хийж байсан бол 1979 оноос Төв аймаг Баруунхараа, Дарханы нефть базын харьяанд шатахуун түгээх станц болон өргөжиж бензин,дизель түлш нөөцлөн борлуулж иржээ. Одоогоор тус суманд НИК ХК-ны нэг салбар Т.Батсайхан эзэнтэй хувийн шатахуун түгээх станц ажиллаж шатахууны хэрэгцээг бүрэн хангаж байна.
ШТС-ын эрхлэгчээр Наранцэцэг, Б.Энхтуяа, М.Оюунчимэг, Н.Энхтайван түгээгчээр С.Эрдэнэчимэг, Гантулга, Н.Энхтайван,Д.Нэргүй нар ажиллаж байв.