Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч ажиллаж байгаа Сүмбэрчүүддээ болон уугуул нутгийн иргэддээ энэхүү мэндчилгээ хүрэх цаг хугацааны мэндийг айлтган мэндчилье. Миний бие Төв аймгийн Сүмбэр сум хэмээх том хот айлын Төрийн захиргааны алба болох Засаг даргын Тамгын газрын дарга хэмээх захирагчын эрхэм хүндтэй үүрэгт ажлыг та бүхнийхээ итгэл сэтгэлээр хүлээн авч төрийн үйлчилгээг ялгаварлал дараалалгүй, хүнд суртал хээл хахуульгүй, шударгаар түргэн шуурхай хүргэх зэрэг олон зорилтуудыг чин сэтгэлээр дэвшүүлэн баг хамт олноороо томоохон төлөвлөлтийн дор ажиллаж байна. Иймээс ЗДТГазар нь зорилтын хүрээнд олон үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулах,бодлого зорилтоо оновчтой тодорхойлох шаардлага бидэнд тулгарч байгаа юм.
Эрхэм Сүмбэрчүүд та бүхэндээ ахмад буурлууд маань арвин их туршлагаа хуваалцаж,хүүхэд залуучууд нь хичээнгүйлэн зүтгэн хөдөлмөрлөж, ихийг бүтээн, ард иргэдийн маань сэтгэл санаа өөдрөг,дүүрэн жаргалтай,айл бүхэн элгэн саднаараа энх амгалан түмэн олноороо түвшин сайхан байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Үргэлжийн мөнхөд Төр нь түвшин Түмэн олон минь амгалан байх болтугай.
Сүрлэг Сүмбэр нутагтаа сэтгэл хангалуун сайхан амьдарцгаая.
Сумын ЗДТГ-ын дарга: БАЛСАНГИЙН ДАГВАЖАМЦ
Төрсөнгазар: Төв аймгийн Сүмбэр сум
Гэр бүл: Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг.
Мэргэжил: Бизнесийн эдийн засагч /Баклавр/
Төрийн захиргаа удирдлага /Магистр/
Ажлын туршлага: