Тус Сүмбэр сумын 40 жилийн түүх бол Монгол Улсын Түүхийн салшгүй нэг хэсэг юм. 1976 оноос Монгол оронд Атар газар эзэмших хоёрдугаар аян эхэлснээс Засаг захиргааны нэгж сум бий болсноор Сүмбэр сум Октябрь сангийн аж ахуйн түүх эхэлдэг. Энэ үед сангийн аж ахуйн дарга, Сумын АДХГЗахиргааны даргын албыг хавсран гүйцэтгэж үндсэндээ сумын захиргааны ажил албыг орлогч дарга, сумын нарийн бичгийн дарга нар гүйцэтгэж байсан .
1990 ээд оны өөрчлөлт шинэчлэлийн үеээс төр захиргааны байгууллагын ажлыг аж ахуй бизнесийн ажлаас салгаж сумын АДХГЗахиргааны даргыг 1989 оноос эхлэн томилсон бөгөөд 1992 онд шинэ үндсэн хууль батлагдсанаар суманд Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сумын Засаг дарга түүний тамгын газар байгуулагдан төрийн үйл ажиллагаанд иргэдээс хяналт тавих боломж бүрдсэн шинэ тогтолцоонд шилжсэн байна.