Сүмбэр сумын цахим сайтад морилон саатаж байгаа танд баярлалаа. Орчин цагийн техник, технологийн дэвшил хүний нийгмийн хөгжлийн бүхий л шинэчлэлийг бий болгож, залуу үеийнхний амьдралын хэв маяг, зан төлөв, оюун санааны ололт амжилтын гайхамшиг болсон цахим ертөнцөөр дамжуулан өөрийн чин сэтгэлийн мэндчилгээгээ та нартаа илгээж байгаадаа баяртай байна.
Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийн хугацаанд сумын Хурлын даргын хариуцлагатай албан тушаалд миний биеийг итгэл үзүүлэн сонгосон нь төрөлх сумынхаа хөгжлийн төлөө ажиллах боломжийг бүрдүүлж байгаад талархахын зэрэгцээ өндөр хариуцлага хэмээн ухамсарлаж байна.
Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлж иргэний чөлөөт индэр болгоход таны идэвх оролцоо, санал санаачлага хамгаас илүү үнэтэй билээ.
Сүмбэр нутгийнхаа хөдөлмөрч түмэндээ мэлмий тунгалаг, өлмий бат оршин, өрнүүн их ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундрашгүй эрч хүчийг хүсэн ерөөе.
СУМЫН ИТХ-ЫН ДАРГА: А.БААСАНХҮҮ