Б.Норжин нь 1931 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. 1939-1950 онд бага сургууль, 1950-1953 онд Худалдааны техникум, 1958-1962 онд Эдийн засгийн дээд сургууль төгсөж, ХАА н эдийн засагч мэргэжилтэй болсон. 1947-1949 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд бичиг үсгийн багш, 1953-1957 онд Өмнөговь сумын хоршооны түүхийн эдийн эрхлэгч, зааварлагч, 1962-1972 онд Булган аймгийн Ингэттолгойн САА д эдийн засагч, Намын хорооны дарга, 1972-1981 онд улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, Төв аймгийн Эрдэнэсант сумын намын хорооны дарга, Сүмбэр сум Октябрь САА н дарга, 1981 оноос Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн САА н даргаар ажиллаж байсан.
Гавьяа шагнал: Алтангадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, АХ ын 40, 50, 60, 70 жилийн ойн медалиар шагнаснаас гадна МУ ын Гавъяат эдийн засагч цол хүртэж байжээ. Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан гавъяатай.