• 99313667
  • Tovsumber@gmail.com
Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний явцын үнэлгээний баг Сүмбэр суманд ажиллалаа

              Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний явцын үнэлгээний баг өчигдөр манай суманд ирж ажиллан, хэлэлцүүлгийн арга хэмжээ зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт сумын Онцгой комиссын хариу арга хэмжээний баг бүрэлдэхүүн бүрэн хамрагдсан бөгөөд:

-Удирдлага зохион байгуулалт

-Мэдээлэл харилцаа, тандалт, үйлчилгээ

-Эмнэлгийн тусламж, үйлчилгээ

-Нөөц, хангамж, санхүү, хяналтын баг гэсэн үндсэн 4-н чиглэлд хуваагдан шилдэг туршлага, саад бэрхшээл, шийдэл арга зам юу байсан талаар санал бодлоо солилцон явцын үнэлгээгээ хийсэн байна. Үнэлгээний явцын багаас манай сумын хариу арга хэмжээний багийн ажлуудаас хэд хэдэн сайн туршлагыг нэрлэсэн бөгөөд "Иргэд иргэдээ дэмжье" сайн үйлсийн аяныг бусад сумдад нэвтрүүлж болохоор шилдэг туршлага болжээ хэмээн онцоллоо. 

Эх сурвалж: ЗДТГ-ОНИМА 

 

2021-12-16 00:00:00