1976 онд Хар эрэг тасгийн Улаанбулангийн суурин дээр Соёлын төв байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд Атарчин залуучуудын наадам,Төв аймагт Соёл урлагийн 3 хоногийг 2 удаа амжилттай зохион байгуулж сум сангийн аж ахуйгаа сурталчилж , олон удаагийн түүхт ойн арга хэмжээ, соёл урлагийн үзлэг уралдаанд амжилттай оролцоход онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.
1978 онд зохион байгуулагдсан Атарчин залуучуудын анхдугаар наадамд Р.Тольяа, Б.Төмөрбаатар,Д.Ванчин, С.Болож, Д.Дорж, Эрдэнэчулуун, Дамдиндорж нарын бүрэлдэхүүнтэй гар бөмбөгийн баг, бага эмч Лхамжав, малын бага эмч Я.Баянжаргал, худалдагч С.Отгонбаяр, номын санч Дуламсүрэн, цэцэрлэгийн багш Д.Лхам, засварчин Ё. Алтаншагай, багш Б.Нямсүрэн, үйлчлэгч Д.Эрдэнэчимэг, нарын бүрэлдэхүүнтэй ятгын хамтлаг “Алтан медаль” хүртэж байжээ.
1978 онд ашиглалтанд орсон 250 хүний суудалтай Урлагийн заал, 20 хүний суудалтай номын сан, уншлагын заал, 150-иад үзэгчийн багтаамжтай биеийн тамирын заал, кино механикийн болон бүжгийн сургуулилтын танхим зэрэг иж бүрдэл бүхий Соёлын төв үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд тус сумаас Соёл тэргүүний ажилтан С.Мөнхбат, Я.Батундрал, Н.Уранцэцэг, Т.Баттөр, Ж.Баасанхүү, Д.Баттөмөр нар, тэргүүний уран сайханч Ж.Энхмаа, Б.Амарсайхан, Ж.Баасанжав. Б.Өсөхжаргал, Д.Доржмаа, Б.Чимэд, Н.Цэнд, С.Мөнхтуяа, А.Нэргүй нар төрөн гарсан бөгөөд соёлын төвийн үйл ажиллагааг манай үе үеийн ахмадууд залуучууд удирдан зохион байгуулж ирсэн. Үүнд: Анхны клубын эрхлэгч Гэндэн, Болдбаатар, Сүхбат, Ц.Энхбат, Т.Нямцогт, С.Мөнхбат, Я.Бат-ундрал, Я.Шинэбилэг нар, кино механикчаар Д.Налгар, О.Баасанхүү, хөгжмийн багшаар Нарантуяа, Н.Уранцэцэг, Ч.Батхүү, Т.Баттөр, бүжгийн багшаар Ц.Дуламсүрэн, С.Мөнхбат, Э.Болдсайхан нар, биеийн тамирын арга зүйчээр Г.Ганбаяр, В.Энхбаяр, Д.Нямдорж нар үр бүтээлтэй ажиллаж байв.