• Шуурхай штабын утас: 86808105
  • sumbersumtuvaimag@gmail.com
Од цэцэрлэгийн "Бяцхан эмч" клубийнхэн найзууддаа эрүүл мэндийн хичээл зааж байна

Од цэцэрлэгийн дэргэдэх "Бяцхан эмч" клуб энэ хичээлийн жилд үе тэнгийн найзууддаа эрүүл ахуйн энгийн дадал чадваруудыг бүлгийн багш нартайгаа хамтран зааж байгаа билээ. Тэд энэ удаа гар угаах дараалал, гар угаахын ач холбогдол, гараа угааснаар ямар ямар өвчин нян бактераас урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулсан байна.

         Түүнчлэн ДЗМОУБ-аас цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл мэнд аюулгүй таатай орчныг бүрдүүлэхэд зориулан 6-н бүлэгт гар хатаагч, шингэн саван  өгснийг  "Бяцхан эмч"- клубийн хүүхдүүд анги бүрд гардуулан өгчээ. 

Эрүүл биед,саруул ухаан оршино. 

 

 

2023-10-16 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0