• 99313667
  • Tovsumber@gmail.com
Сургуулийн өмнөх боловсрол

         Сумын анхны цэцэрлэг 1977 онд  байгуулагдаж  25-30 хүүхэдтэй  6 ажилчин 4 гэртэйгээр   нээж  анхны эрхлэгчээр  нь Чүлтэмийн Рэгзэдмаа ажиллаж байжээ.Боловсролд хүрэх анхны шат  болсон сургуулийн өмнөх  насны хүүхдийн хүмүүжлийн   гол цэг   болох  үүргээ   тус  цэцэрлэгийн   хамт  олон   нэр  төртэй   биелүүлж ирсэн. Цэцэрлэгийн хамт  олон  40 жилийн   хугацаанд ......хүүхдэд сургуулийн өмнөх  боловсрол олгон   ерөнхий  боловсролын   сургуульд   шилжүүлсэн бөгөөд   тэдний   дотроос  Ардын боловсролын тэргүүний   ажилтан...., аймгийн аврага багш 1, сумын  ажил  мэргэжлийн  аварга  төрөн  гарчээ.

Тус  цэцэрлэгийн   эрхлэгчээр  Ч.Рэгзэдмаа, С.Гантөмөр, Ч.Оюунчимэг, Отгон, А.Оюунцэцэг, Д.Должинсүрэн нар, багшаар  Диймаа, Б.Мандах, У.Должинжав, туслах багшаар Лхамаа, Б.Энхтайван. Ч.Жаргалсайхан, яслийн эрхлэгчээр Оюун, Т. Сандагмаа  нар  олон  жил   үр  бүтээлтэй   ажилласан  байна. 

2021-09-30 00:00:00