• Шуурхай штабын утас: 86808105
  • Tovsumber@gmail.com
Эрүүл мэндийн төв

            Сумын  эрүүл мэндийн  салбар нь  1976 онд нэг  бага  эмч, 2 сувилагч, 5 үйлчлэгчтэй ажиллаж  эхэлснээс хойш 40 жилийн  нүүр  үзжээ. Энэ  хугацаанд  тус байгууллагын  эмч, ажилчид Сүмбэрчүүдийн   эрүүл мэндийг   хамгаалахын төлөө   нойр хоолоо хасан   байж   өөрсдийн   хүч   хөдөлмөрөө зориулж   ирсэн  юм. 

Одоо  2 их эмч 4 бага   эмч, 4 сувилагч, 1 лаборант , 1 эмийн санч, 4 үйлчилгээний ажилчинтай, магадлан   итгэмжлэгдсэн  Эрүүл  мэндийн   төв болж   шаардлагатай  тоног төхөөрөмж багаж   хэрэгсэлээр  бүрэн хангагджээ.

Эрүүл мэндийн   төвийн  анхны  эрхлэгч эмчээр Банзрагч /1976-1977/, С.Оюунчимэг /1977-1979/, Гэрлээ /1979-1980/, П.Чанцалмаа /1980-1981/, Д.Цэрэннадмид /1981-1986/, Ш.Бямбасүрэн /1986-1990/, Ч.Баасан /1990‑1996\, П.Чанцалмаа /1996-2016/, Н.Энхболд 2016 оноос  хойш   үр  бүтээлтэй   ажиллаж   байна.

            Анхны статистикч бага эмчээр Баатар, анхны эх баригч бага эмчээр Лхамжав, анхны сувилагчаар Б.Батаа, С. Чулуунхүү  нар ажиллаж байв.

Бага эмчээр Я.Уранчимэг, Г.Энхтуяа, С.Мөнх-Өнөр, Г.Эрдэнэчимэг, Б.Батдэлгэр Г.Гансэлэм, сувилагчаар Ишцэрэв. В.Бадамсүрэн, Ч.Сүнжидмаа, Ц.Одгийв, Д.Цогзолмаа, Д.Ариунаа, Т.Наранцэцэг Ц.Буяндэлгэр, асрагчаар Г.Хоролсүрэн, А.Цэрэннадмид, С.Чимэддулам, Отгонбямба, Н.Сайхантуяа, Чимгээ, О.Дэлгэрцэцэг, Ч.Нэргүй,  жолоочоор Мөнх-Очир, Д.Ганболд, Ням, Чимэд, Ч.Чулуунпүрэв, Ч.Анхтүвшин тогоочоор Б.Диваахүү, Т.Даарийжав, А.Хандаа, А.Уранбайгаль нарын олон хүмүүс  ажиллаж  Сүмбэрчүүдийн   эрүүл энхийн   төлөө   он удаан жил хүч   хөдөлмөрөө зориулж  ирсэнийг   тэмдэглэж  байна. 

Сумын  иргэдэд   эрүүл мэндийн   үйлчилгээ   үзүүлж   байгаа  томоохон  нэгж бол Ч.Баасан   эрхлэгчтэй   эмийн   сан  юм. Эмийн сангийн анхны эрхлэгчээр С.Гөлгөө ажиллаж, С.Оюунбилэг, Д.Цэрэночир, Лхагвасүрэн нар үргэлжлүүлэн ажиллаж  байсан байна.

2021-10-12 00:00:00