• 99313667
  • Tovsumber@gmail.com
Ерөнхий боловсролын сургууль

Ерөнхий боловсролын сургууль

          Сүмбэр суманд ажиллаж амьдарч   байгаа ард  олны үр  хүүхдийг эрдэм  мэдлэгтэй өв тэгш хүмүүжилтэй  болгох  хүндтэй  бөгөөд   хариуцлагатай   үүргийг  1976 онд   сум САА-г  түшиглэн  байгуулагдаж,  12 жилийн   дунд  сургууль болтлоо өргөжин   хөгжиж ирсэн   тус  сургууль хэрэгжүүлсэн   билээ. Анх 1976 оны   11-р сарын сүүлчээр Тал  булаг  тасгийн  бага сургуулийн нэр  бүхий  сурагчдыг  бичиг баримтын нь хамтаар  шилжүүлэн ирснээр  тус сургуулийн  суурь  тавигджээ. Тухайн үеийн Хар эргийн тасгийн   Улаанбуланд хичээллэж эхэлсэн бөгөөд  анхны захирал багшаар Отгон, багшаар Д.Самбалхүндэв, Түмэнжаргал нар    ажиллаж   1-р ангид Цэнд-Аюушийн Баярсайхан, Санжжавын Отгонбулаг, Хишигбадрахын Золзаяа нарын 10 гаруй сурагчид  2-р ангид Ванчингийн Энхбаяр, Дамдинсүрэнгийн Бадамцэцэг, Бадарчийн Энхтайван нарын 10-аад хүүхэд  суралцаж байсан. Сургууль маань өргөжиж 1977 онд 6 жилийн,1978 онд 8 жилийн сургууль болон өргөжиж одоогийн хичээлийн баруун байр ашиглалтанд орж, 2000 онд   шинээр  өргөтгөл хийгдэн одоо 12 жилийн  боловсрол олгож  30-аад багш 10 гаруй  ажиллагсадтай   үйл  ажиллагаа  явуулж  байна.  Бүрэн ба  бүрэн бус дунд сургууль болсноос  хойш 310 хүүхдэд бүрэн  дунд   боловсрол олгон   дээд  сургуулиуд болон  ХАА-н  үйлдвэрлэлийн  салбаруудад  шилжүүлсэн  байна.   Тус  сургуулийн  үе  үеийн   захиралаар  Отгон ,Буджав, Дашхүү, Батчулуун,  Хишигбадрах, С,Гантөмөр, Төмөрбар,  Б.Нямсүрэн,  Р.Гэрэлсайхан нар ажиллаж  байжээ.

                 Сургуулийн  40 жилийн   түүхийн  үеүдэд Отгон, Самбалхүндэв,  Түмэнжаргал, Насанцогт, Б.Нямсүрэн, Б Жаргалсайхан,  Ц.Баярсайхан, Нарантуяа, Энх-амгалан,  Цогбадрах, Баярхүү, Хорлоо, Тунгаа, Гомбосүрэн, Равдан, Энхцэцэг,Ц.Энхтуяа, Дорж, Баярлах, Наранцэцэг, Нарантуяа, Баделхан, Балсан, Ж.Баасанхүү, П.Должинсүрэн, Хүрэлцэцэг, Д.Үйтүмэн, Д.Отгонцэцэг, Я.Баттулга, М.Хараацайхүү, Алтанцэцэг  нарын   олон багш  үр  бүтээлтэй ажиллаж байснаас   гадна сургуулиа төгсөөд   төрөлх сургуульдаа  Х.Тунгалагтамир, Г.Эрдэнэчимэг, В.Энхтуяа, Б.Наранцэцэг, Л.Баярмаа, Р.Гэрэлсайхан, Б.Одонгэрэл, Р.Өнөрсайхан, Ч.Мөнхжаргал, Д.Мөнхчулуун, Б.Баярбат, Д.Болорцэцэг,  нарын  олон  залуус  ажиллаж, Н.Уранцэцэг. Я.Сонинтуяа, Я.Өнөрмаа, Б.Өсөхжаргал,Я.Ичинхорлоо, Д.Сарантуяа нарын олон багш нар он удаан жил ажиллаж байна.  Сүмбэр сумын сургуулийн анхны үйлчлэгчээр сум САА‑н уугуул иргэн Өлзийорших ажиллаж байлаа.

Сүмбэр сумын сургуулийн багш нараас төрийн дээд шагнал “Алтангадас“ одонгоор М.Хараацайхүү, Р.Гэрэлсайхан, “Хөдөлмөрийн хүндэт” тэмдгээр М.Хараацайхүү, Б.Нямсүрэн, Р.Гэрэлсайхан, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Б.Нямсүрэн, Р.Гэрэлсайхан, Я.Сонинтуяа, Г.Эрдэнэчимэг,Д.Оюунчимэг,Д.Уранчимэг нар хөдөлмөрөөрөө анд нөхдөө манлайлж  бидний бахархал болж явна. 

2021-10-07 00:00:00