ДЗОУБ-ын Төв Орон Нутгийн хөтөлбөрт тус сумын ЕБС-ийн 200 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний сурч хөгжих, авьяас чадвараа нээн илрүүлэх, олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцох нөхцөл боломжийг хангах зорилгоор Дүрслэх урлаг, Технологийн кабинетэд 12 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын хэрэглэгдээхүүний дэмжлэгийг гардуулан өглөө. Тус төслийг сумын БАХ-ын ахлагч нарын санаачлагаар буюу эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сурч хөгжих таатай нөхцөл боломжийг эрэлхийлэн ДЗОУБ-д хүргүүлсэн бөгөөд “Эцэг эхчүүдийн санаачилсан төсөл дэмжигдсэнд баяртай байгаа”-г дугуйлангийн багш Д.Эрдэнэбилэг онцолсон юм. Тус дугуйлангийн сурагчид өдгөө урландаа багштайгаа хамтран олон олон шинэ бүтээл төрүүлэн бүтээлч, завгүй өдрүүдийг өнгөрөөнө гэдгээ илэрхийллээ. Мөн ДЗОУБ-ын Орон нутгийн зохицуулагчид дугуйлангийн сурагчид өөрсдийн зурсан бүтээлээ дурсган, цаашдын ажилд нь улам их амжилт хүслээ.
Хүүхэд, гэр бүл тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж буй хүн нэг бүрд талархая.
Эх сурвалж: ЗДТГ