Хүүхдийн чуулган “Найз байя” уриалган дор зохион байгуулагдлаа.
…2023-2024 оны “Хүүхдийн чуулган” үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Найз байя” уриалган дор нэгдэж амжилттай зохион байгуулагдлаа.Тус чуулганд 7-12 р ангийн 103 сурагч, Сумын Засаг дарга, сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Боловсролын Нийгмийн ажилтан, ДЗОУБ-ын Орон нутгийн зохицуулагч зэрэг “томчууд” ч бас оролцож хүүхдүүдийн дуу хоолойг сонсож хамтарсан юм.
Чуулганы эхэнд Сурагчдын зөвлөлийн дарга 10а ангийн сурагч Б.Цовоо ”Өнгөрсөн жилийн хүүхдийн чуулганаас гарсан саналын биелэлт, үр дүнг сурагчдад танилцуулсан юм. Харин Сурагчдын зөвлөлийн бусад сурагчид “Үе тэнгийн дээрэлхэлт”-тэй холбоотой богино хэмжээний жүжигчилсэн тоглолтыг толилуулж, чуулганд оролцсон сурагчдыг багт хуваарилан ”Хүүхэд хамгааллын ямар ямар зөрчлүүд илэрч байна, Үе тэнгийн дээрэлхэлтийн ямар төрлүүд харагдсан, үүнээс сэргийлэх ямар шийдэл байгаа вэ, хэрэв ийм асуудал чамд тохиолдвол хэнд хандах вэ…? асуудлын түвшинд өөрсдийн дуу хоолойгоо өргөж, бусадтайгаа санал бодлоо солилцлоо.
Асуудлыг нарийвчлан гаргаж ирсэн 2 багт сумын Засаг дарга, Хүүхдийн элч Д.Батбилэг гарын бэлэг гардуулж:
-Хүн бүр хүүхэд хамгаалагч, Хүүхэд бүр эцэг эхдээ хамгийн нандин нь. Би бас саяхан та нар шиг гэгээн мөрөөдлөөр дүүрэн сурагч явсан. Нэг нэгнээ хүндэлдэг, биесийнхээ ялгаатай байдлыг хүндэтгэдэг, найзууд байгаарай…гэдгийг онцолсон юм.
Чуулганы төгсөлд сурагчид 2023-2024 оны хичээлийн жилийн “Найз байя” чуулганаас гарсан саналыг эрэмбэлэн шийдвэрлэх түвшний удирдлагуудад гардуулсан бөгөөд
-сургуульдаа “Салан баавгай” булантай болох
-сургуулийг спорт заалтай болгох, эсвэл сумын спорт заалыг сурагчдад төлбөргүй ашиглуулах
-сургууль цайны газартай болох
-дугуйлан секц нэмэгдүүлэх, тэмцээнүүдийг шагналтай болгох
-сургуулийн гадна орчны ногоон байгууламж, тохижилт нэмэгдүүлэх саравч, сандал
-сурах бичгийн хүрэлцээг нэмэгдүүлэх
-нохой муурны асуудал… зэрэг саналууд гарсан байв.
Сурагчдын зөвлөл