Төв аймаг 2021 оныг "Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан билээ. Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд "Малчин залуу гэр бүл"-ийн зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулсан бөгөөд манай сумын 5 гэр бүлийн 10 залуу малчин уг зөвлөгөөнд оролцлоо. Тэд бие биеэ хүндлэх, гэр бүлийн үнэ цэнийн тухай ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, малчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын үйлчилгээ, биеийн жингийн индекс, анхан шатны эрүүл мэндийн үзлэг зэрэгт хамрагдсан юм.
Зөвлөгөөнийг Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянчандмань сумын ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран зохион байгуулсан байна.
Эх сурвалж: ЗДТГ-ОНИМА