"ГАЗРЫН ХАРИЛЦАА-ЦАХИМ ШИЛЖИЛТ"-нд Сүмбэр сум нэгдлээ. Өөрөөр хэлбэл 2021 оны 10-р сарын 1-нээс эхлэн иргэн, хуулийн этгээд захирамж нь гарсан газрын гэрчилгээ, кадастрын зургаа өөрөө үнэ төлбөргүй гэртээ хэвлэж авч ашиглаж эхэлсэн билээ. "ГАЗРЫН ХАРИЛЦАА-ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ" аяны хүрээнд сумын газрын даамал Ц.Даваасүрэн www.egazar.gov.mn цахим системийн талаар албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд хуваарь гарган сургалт зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд тэрбээр сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдад Egazar аплейкшнг хэрхэн ашиглах, үйлчилгээнд хэрхэн хамрагдах тухай сургалтыг зохион байгууллаа. Хуваарийн дагуу сумын төсвийн болоод түшиглэсэн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад цаашлаад орон нутгийн бүх иргэдийг egazar аплейкшнг утсан дээрээ хэрхэн суулгах, үйлчилгээнд хэрхэн хамрагдах тухай сургалтыг үе шаттайгаар олгох аж. “Газрын харилцаа цахим шилжилт”-нд шилжсэнээр короновируст цар тахлын энэ үед иргэд заавал төрийн байгууллагуудаар явж өөрийгөө эрсдэлд оруулахаас сэргийлэхээс гадна цаг хугацаа, эдийн засгаа хэмнэсэн таатай нөхцөл бүрдэж байгаагаараа давуу талтай юм.
Эх сурвалж: ЗДТГ-Газрын даамал