Өнөөдөр Монголын ахмадуудын түүхэнд чухал тэмдэглэлт өдөр тохиож байна. Одоогоос 90 жилийн өмнө ахмадын байгууллага, ахмадын өдөртэй болж, өнгөрсөн түүхээ ахмадуудтайгаа холбон үнэлж дүгнэн, тэдний сургамж, сургаалыг сонсож, бүх шатанд хүндэтгэл үзүүлдэг ёс заншил тогтсон билээ. Мөн 1990 оноос НҮБ-ын Ерөнхий Асамблейн шийдвэрийн дагуу "Олон Улсын Ахмадын Өдөр"-ийг жил бүрийн 10 дугаар сарын 01 нд тэмдэглэж байхаар тогтсон уламжлалтай.
Тэгвэл өнөөдөр сум, САА-н хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан доорхи нэр бүхий ахмадын төлөөллийг салбарын болоод холбооны хүндэт тэмдгээр энгэрийг нь мялаажээ. Тодруулбал: Равсалын Баярсайхан ЗТЯ-ны Тэргүүний ажилтан Тогоочийн Цэрэндолгор МАХ-ны Хүндэт тэмдэг Билгүүний Даваажав МАХ-ны Хүндэт тэмдэг Товуугийн Ичинхорлоо МАХ-ны Хүндэт тэмдэг Цагааны Нандинцэцэг МАХ-ны Хүндэт тэмдэг Аюушийн Дондов МАХ-ны Хүндэт тэмдэг Далайн Лхамсүрэн МАХ-ны Хүндэт тэмдэг Цээмаагийн Диваахүү МАХ-ны Хүндэт тэмдэг Баарангийн Халзан МАХ-ны Хүндэт тэмдгээр тус тус шагнагджээ.
Төдийгөөс өдий хүртэл Октябрийн САА-н шанг нь таталцаж өнөөдрийн #Сүмбэр сумыг бүтээлцэхэд залуу нас, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ зориулсан хүн нэг бүрт талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн:Сумын ИТХ-ын ажлын алба ЗДТГ