• 99313667
  • Tovsumber@gmail.com
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Идэрпүрэв Сүмбэр суманд ажиллалаа

         Аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Идэрпүрэв сумын Дотуур байранд I хоол хийх тоног төхөөрөмжийг өчигдөр буюу /2021.09.14/сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө. Тодруулбал уг ажлыг Аймгийн ИТХ-ын хурлын 3-р хуралдаанаар аймгийн ЗДҮАХөтөлбөр, аймгийг 2021 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгуулсан ажлын нэг байсан билээ.  Түүнчлэн тэрбээр энэ онд багтаан дотуур байрны нэг тасгийг өөрийн зүгээс бүрэн тохижуулж өгөхөө илэрхийлсэн байна.

Мөн СОК-д маск болон хамгаалалтын хэрэгсэл хандивласнаас гадна иргэдийн зүгээс хамгийн их санал хүргүүлж байсан сумын төвөөс баруун тийш гардаг Загдалын голын гүүр бүхий сайжруулсан шороон хучилттай замыг 2021 онд багтаан бүрэн засварлаж дуусгах ажлыг “Аймгийг 2021 онд хөгжүүлэх төлөвлөгөө”-нд мөн тусгуулсан билээ.

 Уг ажил орон нутагт ид өрнөж байгаа бөгөөд ажлын явцтай танилцан, сумын удирдлагуудад гүйцэтгэл сайтай хийхэд хяналт тавьж ажиллахыг, гүйцэтгэгч компанид  хугацаанд нь ашиглалтанд оруулж ажиллах чиглэл өглөө. 

Эх сурвалж: ЗДТГ

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

3 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

 

 

2021-10-15 00:00:00