2021.09.15-ны өдөр Татвар хураагч Б.Болормаа, БОХУБайцаагч Ц.Очирхуяг, Хэсгийн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ нар үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээ болон түшиглэсэн байгууллагуудаар халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллах зөвлөмж хүргүүлж ажиллалаа. Үйлчилгээ авч буй иргэд тогтмол маск зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйлчлүүлэхээс гадна маскгүй иргэнд үйлчлэхгүй байх анхааруулга өгсөн байна.
Мөн Татвар хураагч Б.Болормаа иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу суманд худалдаа үйлчилгээ үзүүлж буй дэлгүүрүүдийг И-баримтыг иргэн бүрт тогтмол хэвлэж хэвших тухай хугацаатай албан шаардлагыг тавьж ажилласан байна.
Эх сурвалж: ЗДТГ