"АЛТАН ХАЙЧ-2025”
ХОНЬ НООСЛОХ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС 100 ГАРУЙ МАЛЧИН ТАМИРЧИД УР ЧАДВАР, ХУРД ХҮЧЭЭ СОРЬЛОО
Сүмбэр сумын ЗДТГ нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 1, Сүхбаатар сумаас 1, Эрдэнэцагаан сумаас 1, Мөнххаан сумаас 2 оролцогч нийт 5 оролцогч, ХАА, Хоршооны дарга нарыг хүлээн авав.
Төв аймгаас нийт 9 оролцогч оролцож, Сүмбэр сумаас Ч. Баянжаргал нь “Малчид дуулж байна” тэмцээнд амжилттай оролцсон юм.
“Алтан хайч-2025” тэмцээн Төв аймгийн Зуунмод хотын “Өв соёлын өргөө” цогцолборт нээлтээ хийв. Энэхүү тэмцээнийг үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Цагаан алт” хөтөлбөрийг эрчимжүүлэх, мал аж ахуйн үйлвэрлэлд дэвшилтэд технологиийг нэвтрүүлэх, малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
“Алтан хайч-2025” хонь ноослох улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг уламжлалт гар хайчаар ноослох, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий цахилгаан хайч /анхан болон мэргэжлийн/ -аар хонь ноослох гэсэн 2 төрлөөр зохион байгуулж байгаа ба тэмцээнд 100 гаруй малчин тамирчид хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөв.
Тэмцээнийг малын эмч, мал зүйч, ноос судлаач, малчдын төлөөлөл болон Шинэ Зеландын Олон улсын зэрэгтэй шүүгчид шүүн явуулж байна. Хонь ноослох улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх 1961 онд Шинэ Зеланд улс зохион байгуулж эхэлснээс хойш эдүгээ дэлхийн 15 орон өөрсдийн онцлогт тохируулан зохион байгуулдаг аж.