ДЗОУБ, Төв ОНХ, Эрүүл мэндийн төв хамтран “Төгсөлтийн аргачлал” төсөлд хамрагдаж буй өрхүүдэд “Эрүүл ахуйн зөв дадал, гар угаахын ач холбогдол” сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл өгч ажиллалаа. Хүн бүхэн өглөө босоод гар нүүрээ угаадаг ч гар бохирдсон болон эрсдэлтэй үеүдийн дараа гараа савандаж угаах зайлшгүй шаардлагатай гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй байна. Эрсдэлтэй үеүдийн дараа гараа савандаж угааснаар дараах ач холбогдолтой. Үүнд: -Суулгалт өвчин буюу гэдэсний халдварт өвчнийг 40 хувиар - Амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдлыг 23 хувиар -Амьсгалын замаар халдварлах вирусын тархалтыг 55 хувиар тус тус багасгах боломжтой гэдэг нь тогтоогдсон байна. Иймд төсөлд хамрагдаж буй өрхүүдийн гэр бүлээр дамжуулан хүүхэд багачуудад эрүүл ахуйн энгийн дадлуудыг хэвшүүлэх, болзошгүй ахуйн замаар дамждаг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус бүр нь 235000 төгрөгийн өртөг халаадаг угаалтуурыг Төв ОНХ-өөс дэмжлэг болгож хүлээлгэн өгчээ. Гар цэвэр бол бие эрүүл билээ.