• 99313667
  • Tovsumber@gmail.com
УДМАА МЭДЭЖ, УГИЙН БИЧГЭЭ ХӨТӨЛЦГӨӨЕ, ИРГЭН БҮР ИРГЭНИЙХЭЭ ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЦГЭЭЕ

Угийн бичгийг үйлдэхдээ хүчин төгөлдөр үйлчилж буй иргэний бичиг баримтын үндэслэнэ.

Хүүхдийг бичихдээ ууган хүүхдээс отгон хүүхэд хүртэл дарааллаар бичнэ.Тэгэхдээ өмнө нь хэд дэх хүүхдийг тодотгож бичихгүй.

Төрөөд насанд хүрч гэр бүл болсон ч үр удам төрүүлээгүй нас барсан тухай мэдээллийг угийн бичиглэлээр оруулах эсэхийг тухай гэр бүл өөрсдөө шийднэ.

Үрчлүүлсэн хүүхдээ төрүүлсэн хүүхдийн адил бичнэ.Гэхдээүрчилж авсан эцэг эхэд холбогдох мэдээллийг хамтатган бичнэ.

Үрчилж авсан хүүхдээ төрүүлсэн хүүхдийн хамт бичнэ.

Дагавар хүүхдийн төрсөн эцгийн овгоор эсвэл ийм боломжгүй бол эхийнхээ овгоор овоглон бичиглэлд оруулна.

Өрхийн тэргүүн болон гэрийн эзэгтэйн аль нэг нь эсвэл хоёулаа хүнд үрчлүүлсэн бол төрүүлсэн эцэг эхийн талыг баримтлан угийн бичиглэлээр хийнэ.

Гэх мэтчилэн угийн бичиг хөтлөхөд анхаарах зүйлс их байна. 

May be an image of text  

May be an image of ticket stub and text

  May be an image of blueprint and text

 

 

2024-03-26 15:50:00