ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ БАЯР НААДАМ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ БАЯНЦАГААН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монголын үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлсэн “Төв түмний цэнгэл” баяр наадамд Сүмбэрчүүд 3 дахь жилдээ оролцож одтой наадлаа. Сүмбэр сумын хувьд “Хуруу барих” тэмцээнд багаараа оролцож 27 сумаас 2-рт байрт шалгарсан бол Үндэсний шагайн харваа 4-р байр буюу шагналт байр шалгарсан юм.
Түүнчлэн "НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-22" наадамд 1-р багийн иргэн А.Нэргүй язгуур урлагийн төрлөөр тэргүүн байрыг эзэллээ.Түүнчлэн баяр наадмын нээлтийн үеэр 27 сумын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид наадмын төв асарт сум сумаараа жагсан орж ирж наадамчдад хүндэтгэл үзүүлсэн юм.
Сонирхуулахад Баянцагаан суманд зохион байгуулагдсан “Төв түмний цэнгэл”-22- д 27 сумын наадамд айргийн тав дотор хурдалсан дээд гурван насны шигшмэл хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа болон нүүдэлчдийн өв соёлын илэрхийлэл болсон хүрээ цамын бүжиг, шилдэг хос морьтон, сайхан эдлэл хэрэглэл шалгаруулах тэмцээн, айрагны баяр, дэмбээний тэмцээн, хуруу барих тэмцээн үзэсгэлэн худалдаа зэрэг зохион байгуулагдсныг онцлоё.