• 99313667
  • Tovsumber@gmail.com
Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан ажлын хэсэг Сүмбэр суманд ажиллаж байна

                  

             Төв аймгийн Засаг даргын А/304 тоот захирамж гарсантай холбогдуулан сумдын болон Төсөвт байгууллагуудад Засгийн газрын тогтоол  шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, Аймгийн Засаг даргын нэрэмжти үзлэг”-ийг энэ сарын 16-18 ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Манай суманд өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан ажлын хэсэг  ажиллаж байна.

               Төсөвт байгууллагуудын эрхлэгч, захирал  болон ЗДТГ-ын удирдлага, албан хаагчдад нэрэмжит үзлэгийн шалгууруудыг ажлын хэсгийн гишүүн, Төрийн архивын тасгийн дарга Д.Оюунтуяа танилцуулснаас гадна  үзлэгийн ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа ажилтан, албан хаагчдад аймагт хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, онцлог ажлын талаар мэдээлэл хүргэсэн юм. Энэ удаагийн үзлэгээс эхлэн дүнгийн хуралд иргэдийг оролцуулж, шалгалтын зориулалт хийгээд үр дүнгийн талаар танилцуулдаг болсныг онцоллоо.

           Эх сурвалж: ЗДТГ-Цахим үйлчилгээний ажилтан

 

 

 

 

 

2022-06-17 00:00:00