• Шуурхай штабын утас: 86808105
  • sumbersumtuvaimag@gmail.com
Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнөөр тэргүүлэгч гишүүдээ сонголоо

2022.05.06 ны өдөр Сүмбэр сумын Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн Соёлын төвд болж өнгөрлөө. Тус зөвлөгөөнөөр Газар тариалангийн салбарын бодлого, шийдвэр зорилт, өнөөгийн байдал болон Сумын газар тариалангийн талаар баримтлах дунд хугацааны бодлогын төслийг Газар тариалангийн мэргэжилтэн Б.Цогзолмаа тариаланчдад танилцуулсан юм. Түүнчлэн Хөдөө аж ахуйн зээлийн мэдээллийн талаар Төрийн банкны эрхлэгч О.Ганцэцэг, И баримтын талаарх мэдээллийг Татвар хураагч Б.Болормаа нар иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.

Тус зөвлөгөөнд сумын Тариаланчдын холбооны тэргүүн Р.Эрдэнэсайханы урилгаар "Газар тариалангийн салбарын платформ, МТХ-ны бүтэц зохион байгуулалт, сумдын холбооны хамтын ажиллагааны талаар Монголын тариаланчдын Үндэсний холбооны дэд дарга Б.Ундрах-Од мэдээлэл хийлээ.

Мөн Сумын тарианчдын холбооны мэдээлэл хийгээд сумын тариаланчдын холбооны тэргүүлэгч гишүүдийг тус зөвлөгөөнөөр сонгосон юм.

2022-05-06 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0