Эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэ ажлын хүрээнд ЕБС-ийн Албан бус сургалтын багш, сургуулийн Номын санч, Соёлын төвийн Нийтийн номын санч нар хамтран “Эх хэлээ сайн судалж, хичээнгүй бичиж сурцгаая” уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдаанд Цэцэрлэг, ЕБС, ЭМТ, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид оролцсон бөгөөд “Үндэсний бичиг үсгээр хэн зөв сайхан алдаагүй бичих вэ”, “Минутын уншлага”, “Алтан хонх”... хэл бичгийн танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тус тэмцээний нийлбэр дүнгээр ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Хашбаяр тэргүүн байр эзэлсэн бол, ЗДТГ-ын Олон нийт, Интернэт мэдээллийн ажилтан Э.Ууганцэцэг удаалж, ЕБС-ийн Математикийн багш О.Сонинцэцэг гутгаар байрт тус тус шалгарлаа.
2022-05-06 00:00:00