2022 оны 04 сарын 22 нд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Сүмбэр сумын төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг тэмдэглэн цаашид анхааран ажиллахаа мэдэгдсэн юм.
Сонирхуулахад Төв аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд Барилга,хот байгуулалтын сайдын багцаас 84,7 тэрбум төгрөгийн 48 төсөл, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд болон бусад сайдын багцаас 284,3 тэрбум төгрөгийн 32 төсөл буюу нийт 368,9 тэрбум төгрөгийн 80 төсөл тус тус хэрэгжих аж.
Түүнчлэн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчидтай зангиагүй уулзалтыг зохион байгуулсан бөгөөд “Улс орны хөгжлийг тэнгэр баганадсан байшингийнх нь өндрөөр бус тэр байшинд ажиллаж амьдарч буй залуусын оюуны чадамж, боловсрол хандлагааар нь шүүн хэлэлцдэг болсон цаг ирсэн. Иймд өрсөлдөх чадвартай, зөв хандлагатай, амьдралынхаа чанарт анхаардаг бие хүмүүсийг нийгэмд бэлдэх нь бидний нэг номерын асуудал шүү гэдгийг тэрбээр онцолсон юм.
ЗДТГ-ОНИМА