Малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтад 2 багийн нийт 4200 үхрийг хамруулахаар 4 сарын 18-ны өдрөөс дараах хуваарийн дагуу гүйцэтгэж эхэллээ.
#Сүмбэр 1-р багийн үхэр сүргийг 4 сарын 18-27-ны өдрүүдэд хамруулна.
Өнөр – 4 сарын 19, 20
Өгөөж, Баянлиг – 4 сарын 21
Хавчуу, Даваат – 4 сарын 22, 23
Мужинт, Дамба -4 сарын 24, 25
Баянцогт – 4 сарын 26
Бургас – 4 сарын 27
#Жавхлант 2-р багийн үхэр сүргийг 4 сарын 18-24-ны өдрүүдэд хамруулна.
Жавхлант – 4 сарын 19
Баянхошуу – 4 сарын 20
Туудан, Лоо – 4 сарын 21, 22
Их, Бага бор – 4 сарын 23
Мэргэн шувуут – 4 сарын 24
• Товлосон хугацаанд мал, амьтнаа бэлэн байлгах
• Үхрийг бүрэн хамруулах
• Тарилга хийх малын хашаа, байр бэлтгэх
• Тарилгад хамрагдах малыг барьж, бэхлэн мал тарих нөхцлийг бүрдүүлэх
• Малын эмчийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэн ажиллана уу.
ЗДТГ-Хөдөө Аж ахуйн тасаг