Жавхлант 2-р багийн иргэн Г.Пүрэв-Очирыг Монгол Улсын Засгийн Газар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны шагнал болох “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсаныг сумын удирдлагууд өнөөдөр ийн гардуулж өглөө.
Тэрбээр 1978 оноос хойш Сүмбэр сум, Октябрийн САА-тай ажил амьдралаа холбосон бөгөөд сумын анхны арга зүйч, зааварлагчаар ажлын гараагаа эхэлж байсан гэдэг.
Өнөөг хүртэл Сүмбэр сумандаа үр бүтээлтэй, үлгэр жишээчээр ажиллаж амьдарч буй эрхэм танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР