Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын санаачлагаар манай сумын малчид иргэдийн төлөөлөл бүхий 25 иргэн Малын удмын сангийн үйл ажиллагаатай танилцаж нэг өдрийн сургалтад хамрагдлаа. Уг сургалтаар мал аж ахунй талаар төр засгаас баримталж буй бодлого шийдвэрийн талаар болон сумын мал аж ахуйн бодлого стратегит нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага.. зэрэг сэдвээр мэдээлэл танилцуулга хийсэн юм. Түүнчлэн малын чанар сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд малын үржлийн биотехнологийн дэвшилтэд аргыг ашиглах нь зэрэг сургалтад хамрагдсан юм.