XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан БАР жилийн сар шинийн баярын босгон дээр манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн Дизайн, Дүрслэх урлагийн багш Д.Эрдэнэбилэг Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан баярт мэдээг хуваалцахад таатай байна.
Хүүхэд бүрт сурах хүсэл эрмэлзлэл бадрааж, бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлж, хувь хүнээс бие хүн болж төлөвшихэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй эрхэм багш танд Сүмбэрчүүдийнхээ нэрийн өмнөөс баяр хүргэхийн сацуу ирж буй жилдээ улам их амжилттай байхын ерөөл дэвшүүлье.
ХҮНДЭТГЭСЭН: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР