Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ойн баяр, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Төв аймгийн удирдлага болон Ахмадын холбоо хамтран орон нутгийнхаа ахмадуудын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.
Хүндэтгэлийн үеэр Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 53-р тогтоолоор “Хөдөлмөрч манлай ахмад”-аар шалгарсан 9-н буурайд шагнал гардуулсан бөгөөд манай сумын өндөр настан Ё.Баасанжав гуай энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн боллоо.
Ё.Баасанжав гуайд сум орон нутгийнхныхаа нэрийн өмнөөс урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.
Хүндэтгэсэн:ЗДТГ