Хүний нөөц

СҮМБЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА

ЖАМЪЯН-ОСОРЫН  САРАНЦЭЦЭГ

Утас: 99024352

sarantsetseg69@yahoo.com

Ажлын байрны зорилго:
Сумын засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Тамгын газрын үйл ажиллагааг мэргэжлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж Засаг даргыг цаг үеэ олсон бодлого зөвлөгөө, мэдээлэл бүх талын дэмжлэгээр шуурхай хангаж, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлнэ.
Ажлын байрны чиг үүрэг: 

1.      Сумын ЗДТГ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, тодорхой чиг үүрэг, бодитой ажлаар хангаж, ЗДТГ-ын хэмжээнд мөрдөх дүрэм, заавар, журмыг хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн батлаж, мөрдүүлнэ.

2.       Хууль тогтоомж, төр засгийн тогтоол шийдвэр, нутгийн удирдлагын тогтоол, захирамж, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, явцын биелэлтэнд хяналт тавих.

3.      Сумын төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд улирал тутам хяналт шинжилгээ үнэлгээ хийж, дүнг нийтэд ил тод мэдээлнэ.

4.      ЗДТГ-ын бүтэц орон тоог тогтоож, ажилтнуудыг томилох,чөлөөлөх хэрэгцээг төлөвлөж, хангалтыг зохион байгуулна.

5.      Төрийн албан хаагчийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах үр дүнгийн гэрээг оновчтой хийлгэж, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн төвшин, төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнэнэ.

6.      Цэргийн тоо бүртгэл, дайчилгаа, онцгой байдалтай холбоотой асуудал

7.      Төсвийн байгууллагуудын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн асуудал

8.      Нотариатын үйлчилгээ

9.      Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал  шийдвэрлэх

10.  Сумын төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, , баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

11.  Баяр ёслол, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах

12.  ЗДТГ-ын мэдээлэл холбоо, гадаад харилцааг хөгжүүлэх

Хууль  тогтоомжинд заагдсан бусад үйлчилгээ

 

ОЛОН НИЙТИЙН ИНТЕРНЕТ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН АЖИЛТАН 

БОЛДБААТАР БЯМБАЦОГТ

Утас:89265577
Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Ажлын байрны зорилго:
Албан мэдээ дамжуулах, олон нийтэд цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэх, интернэт болон компьютерийн бүх үйлчилгээ үзүүлэх, төрийн болон байгууллагын нууцыг  хадгалах, ёс зүй сахих, шударга үнэнч ажиллах, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг ханган үйлчлэх, тоног төхөөрөмжүүдийг хэвийн үйл ажиллагаатай байлгах, ОНИМТ –ийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, сургалт зохион байгуулах,     ”Баянхангай мэдээ” сонин болон  сумын  “вэб” хуудсанд мэдээ мэдээлэл бэлтгэж иргэдэд шуурхай хүргэх, баримт бичиг хүлээн авах, бичиг илгээх, ард иргэдэд болон сурагчдад сургалт зохион байгуулах, хурал зөвлөгөөн , сургалт семинарын техник зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хариуцаж ажиллана.

-Интернэт үйлчилгээ/дүрстэй ярилцлага,интернетээр аялах, дуу клип, кино, хошин шог үзэх,/
- Компьютер/баримт бичиг шивэх, эх бэлтгэх/
- Өнгөт хэвлэл /зураг угаах, өргөмжлөл, урилга, дурсамж/
- Скайнер/Бичиг баримтыг скайнерт оруулж интернетээр явуулах буюу хэвлэх/

МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ҮРЖИЛ БҮРТГЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

ШҮРДЭЭ ОВОГТОЙ НАРМАНДАХ

утас: 95192081

Ажлын байрны зорилго:
       Мал аж ахуйн чиглэлээр гарсан төр засгийн бодлого, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, стандарт, норм, нормативийг сурталчилах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хянах, мэргэжил арга зүйгээр хангаж, сумын түвшинд малын удмын санг хамгаалан сайжруулах, мал сүргийг гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэвийн явуулах төлөвлөлтийг боловсруулж, биелэлтэнд нь хяналт тавих , сумын нийт мал сүргийг мэдээллийн санд бүртгүүлж, гарал үүслийг тодорхойлох, шилжилт хөдөлгөөнийг хянах, орон нутгийн удирдлага, хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн нэгж, мал бүхий иргэд, малчид, хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлж, гүйцэтгэлийн явц үр дүнг хянан шалгаж, тогтвортой  хөгжлийг хангуулахад  оршино.

2. Ажлын байрны үндсэн зорилт:
1.Төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг орон  нутагт сурталчилах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтэнд нь хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, дээд байгуулагуудад тайлагнах.
2. Малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах арга хэмжээг оновчтой зохион байгуулах.
3.  Мал сүргийн оновчтой бүтцийг бий болгох, тэдгээрийг гамшгаас хамгаалах арга хэмжээний санал, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах.
4.  Сумын нийт мал сүргийг холбогдох журмын дагуу мэдээлийн санд бүртгүүлж мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, шилжилт хөдөлгөөнийг тодорхойлох.
5.  Хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн нэгжийн ажил, үйлчилгээнд хяналт тавьж, холбогдох мэдээ тайланг цаг тухай бүрт авч, мэдээний үнэн зөв байдалд үнэлэлт , дүгнэлт гаргах.

БЭЛЧЭЭР, ХУДАГ УСТ ЦЭГ, ГАЗАР ТАРИАЛАН, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ХОРШООНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
БОЛДЫН БАЯРААА

утас: 99158618 

1.    Ажлын байрны зорилго

Бэлчээр  ашиглалт ,хамгаалалт ,усжуулалт, газар тариалан, жижиг дунд үйлдвэр , хоршооны чиглэлээр гарсан  хууль тогтоомж , стандартын   хэрэгжилтыг  хангуулах,төр засгийн бодлого шийдвэрийг  хэрэгжүүлэх,биелэлтэнд хяналт  тавих,суртчилах, сумын төвшинд  хэрэгжүүлэх  арга хэмжээг төлөвлөх. Орон нутгийн иргэд малчдад ,бизнес эрхлэгчид, засаг захиргааны байгууллагыг  мэдээллээр хангах ,зөвөлгөө өгөх .сургалт зохион байгуулж  үйлдвэр үйлчилгээний  тогтвортой  хөгжлийг хангуулахад  оршино.

2.    Ажлын байрны үндсэн зорилт
1.Бэлчээр хадлан тариалангийн талбай зохистой ашиглан хамгаалах, усан хангамжийг сайжруулах, холбогдох мэдээллийн санг бий болгох хяналт шинжилгээ хийж үр дүнг тооцох.
2.Газар тариалангийн үйлдвэрлэлтэй холбогдолтой хууль тогтоомж төсөл хэргэжилтийг сумын түвшинд зохион  байгуулж, гүйцэтгэлийг нэгтгэх, дээд шатны байгуулгад мэдээлж тайлагнах.
3.ХАА-н гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх, борлуулах, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах арга хэмжээг  зохицуулах, хяналт тавих.
4.Орон нутагт хоршоо ЖДҮ-г хөгжүүлэх энэ талаар гаргасан төр засаг, яам, агентлаг,  аймаг сумын төр захиргааний байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах.
5.Сумын хэмжээнд худалдаа үйлдвэрлэл,  үйлчилгээний салбарын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах.

ТӨСВИЙН АХЛАХ НЯ-БО

БАТЖАРГАЛЫН ӨЛЗИЙЖАРГАЛ

Утас: 95250415 

ЭРХЭМ ЗОРИЛГО
Сумын засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд, санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, Засаг даргын цаг үеийн бодлого эрх зүйн актуудыг хэрэгжүүлж эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж ажиллана.  

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО ЗОРИЛТ
•    Төр засгийн хууль тогтоомж, бодлого шийдвэр, ня-бо бүртгэл, төсөв удирдлага санхүүжилтын хуулиудыг хэрэгжүүлж, бүртгэл санхүүгийн дэвшилтэт арга барилыг нэвтрүүлж ажиллана.
•    Анхан шатны болон ня-бо бүртгэлийг хугацаа алдалгүй хөтөлж төсвийн зарцуулалтанд хяналт тавьж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлнэ.
•    Төсвийн байгууллагын эдийн засгийн үр дүнг үнэн зөв тодорхойлж, ил тод мэдээлнэ.
•    Сумын засаг дарга, ЗДТГ –ын даргын үйл ажиллагаанд тухай бүрд нь мэдээлэл арга зүйн зөвөлгөө өгч ажиллана.

 

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭГЧ

ГАНДАНГИЙН БЯМБАСҮРЭН

Утас: 89059964 

      Иргэний улсын бүртгэл:

1.Шинэ төрсөн хүүхдийн бүртгэл
    2. Гэрлэлтийн бүртгэл
    3. Гэрлэлт цуцалсны бүртгэл
    4. Хүүхэд үрчлэлтийн бүртгэл
    5. Эцэг, эх тогтоосон тухай бүртгэл
    6. Иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэл
    7. Нас барсаны бүртгэл
    8. Иргэний шинэчилсэн бүртгэл

Шилжилт хөдөлгөөний бүртгэл:
    1.Сумаас сумруу шилжин ирэх, шилжих
    2.Сумаас аймагруу шилжин ирэх, шилжих
    3.Сумаас нийслэлрүү шилжих, шилжин ирэх
    4. Багаас багруу шилжих
    
Иргэний үнэмлэх:
    1.Иргэний үнэмлэх шинээр авах
    2.Иргэний үнэмлэх дахин авах
    3.Иргэний үнэмлэх солих
    4. Иргэний үнэмлэхний сунгалт 25, 45 насны

Хуулийн этгээдийн улсын бүртгэл:
Эд хөрөнгийн улсын бүртгэл:

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ
АМАРЖАРГАЛЫН БААСАНХҮҮ

Утас: 99246815

Ажлын байрны зорилго:
Монгол Улсын Байгаль орчны багц хууль байгаль орчны талаар гарсан Засгийн газрын тогтоол шийдвэр, Нутгийн удирдлагын бодлого, шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт, зохион байгуулах байгаль орчны бодлогын асуудалд санал дүгнэлт гаргаж удирдага болон байгууллага, аж ахуй нэгж иргэдийг арга зүйн мэдээллээр хангаж ажиллана.
Ажлын байрны үндсэн зорилт:
1. Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ойн баялгийг хууль бусаар ашиглах явдалтай тасралтгүй тэмцэх, зөрчлийг бууруулах. Ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.
2. Ангийн зөрчлийг гаргахгүй байж хууль бус агналтыг таслан зогсоох.
3. Байгалийн ургамлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хууль бусаар ургамал бэлтгэх, байгалийн баялаг ашиглах явдлыг бууруулах.
4. Газрын тухай багц хуулийн хэрэгжилтийг хангуулж зөрчил гаргуулахгүй ажиллах.
5. Сумын тохижилт, хог хаягдал, байгаль орчныг бохирдуулж байгаа хүний үйл ажиллагаанд хяналт тавьж таслан зогсоох ажлыг зохиох.
6. Мөрдөгдөж байгаа хууль эрхийн актыг боловсронгуй болгох Засаг дарга болон төрийн албан хаагч, байгууллагын дарга, эрхлэгч, аж ахуй нэгж, иргэдийг гарын авлага, мэдээллээр хангах

·         Сумын ЗДТГ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, тодорхой чиг үүрэг, бодитой ажлаар хангаж, ЗДТГ-ын хэмжээнд мөрдөх дүрэм, заавар, журмыг хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн батлаж, мөрдүүлнэ.

·          Хууль тогтоомж, төр засгийн тогтоол шийдвэр, нутгийн удирдлагын тогтоол, захирамж, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, явцын биелэлтэнд хяналт тавих.

·         Сумын төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд улирал тутам хяналт шинжилгээ үнэлгээ хийж, дүнг нийтэд ил тод мэдээлнэ.

·         ЗДТГ-ын бүтэц орон тоог тогтоож, ажилтнуудыг томилох,чөлөөлөх хэрэгцээг төлөвлөж, хангалтыг зохион байгуулна.

·         Төрийн албан хаагчийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах үр дүнгийн гэрээг оновчтой хийлгэж, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн төвшин, төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнэнэ.

·         Цэргийн тоо бүртгэл, дайчилгаа, онцгой байдалтай холбоотой асуудал

·         Төсвийн байгууллагуудын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн асуудал

·         Нотариатын үйлчилгээ

·         Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал  шийдвэрлэх

·         Сумын төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, , баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

·         Баяр ёслол, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах

·         ЗДТГ-ын мэдээлэл холбоо, гадаад харилцааг хөгжүүлэх

Хууль  тогтоомжинд заагдсан бусад үйлчилгээ

 

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ  ХАРИУЦСАН АЖИЛТАН

ЧОГСОМЖАВЫН БУДЖАВ

Утас: 99260639

 

             Ажлын байрны зорилго: Архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдүүлэх, хяналт тавьж, заавар    зөвөлгөө өгөх

           Иргэдэд үзүүлэх үйлчилгээний төрөл:

 Тухайн онд хөтлөгдөж дууссан архивын баримтыг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивт бүрэн бүрдэлтэйгээр хүлээн авч данс бүртгэл үйлдэх

  • Архивын бүх төрлийн лавлагааг иргэд, аж ахуй нэгж, албан тушаалтанд гарган өгч ажиллах
  • Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи шаардлагатай мэдээллийг өгөх
  • Дээд газраас ирсэн албан бичиг тоотыг хүлээн авч холбогдох хүмүүүст танилцуулан тарааж бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах
  • Төрийн албан хаагчид болон төсвийн байгууллагуудын архив албан хэрэг хөтлөлтийн ажлыг шалган заавар зөвөлгөө өгч ажиллах
  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд хяналт тавьж аймгийн ЗДТГ-т мэдээг улирал бүр хугацаанд нь хүргүүлэх

  • НИЙГМИЙН БОДЛОГЫН МЭРГЭЖИЛТЭН

         АГВААНЫ ЦЭЦЭГМАА

                                                                                                                               Утас:99540112

    Ажлын  байрны  чиг  үүрэг:

    Иргэдэд  үзүүлэх  үйлчилгээний  төрөл:

    ·         Сумын  нийгмийн   салбарын   бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг   зохион  байгуулах, нийгмийн   салбарын  цогцолбор  үйл  ажиллагааг  уялдуулан зохицулж,үйлчилгээний чанар, шуурхай  байдлыг  хангах  

    ·         Сумын  ЕБС, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг   нийгмийн   салбарын   байгууллагуудад  нийгмийн   хөгжлийн   чиглэлийн    удирдлага, арга  зүйн   зөвлөгөө   дэмжлэгээр  хангах.

    ·         Сургуулийн  өмнөх  болон  бага,дунд боловсролын   хамрагдалтын  хүрээг   нэмэгдүүлэх, иргэдэд бичиг  үсэг сургах, боловсрол  нөхөн   олгох,  суурь боловсрол эзэмшүүлэх   арга   хэмжээний   хөтөлбөр  төлөвлөгөөг   гаргаж    хэрэгжүүлэх 

    ·         Эх,нялхсын эндэгдэл,хүн  амын  дунд  зонхилон тохиолдож байгаа өвчлөл, нас  баралтыг  бууруулах   ажлыг   зохион  байгуулан   хяналт  тавих 

    ·         Хүн  амын   бие бялдарыг   чийрэгжүүлэх,  нийтийн биеийн  тамираар хичээллэх   иргэдийн   тоог нэмэгдүүлэх, хүн  амын   эрүүл аж   төрөх   ёсыг   хэвшүүлэхэд   чиглэсэн   арга  хэмжээг   зохион   байгуулах 

    ·         Хүүхэд,залуучуудын   хөгжлийг хангаж , хүүхдийн  хөгжил   хамгааллын  асуудалд  эцэг эх,  иргэд, олон   нийтийн  оролцоог    нэмэгдүүлэн,  хүүхдийн   өөрсдийнх нь   оролцоог   идэвхжүүлж, дэмжин   ажиллах 

    ·         Нийгмийн   чиглэлийн   төрийн  бус   байгууллага, олон   нийтийн   үүсгэл  санаачилгын   байгууллагатай   хамтран   ажиллаж, тэдний   үйл   ажиллагааг  аймаг,   сумын   бодлого, төлөвлөлттэй   уялдуулах   

    ·         Албан  бичиг, тоот шийдвэрийн төсөл, мэдээллийг  шаардлагын   түвшинд боловсруулах,хариутай бичиг  өргөдөл, гомдлыг   хугацаанд  нь  шийдвэрлэх   

    ·         Баяр  ёслол  хүндэтгэлийн   арга  хэмжээг  зохион  байгуулах

    Ажлын  байрны  шууд  харьяалан  удирдах  албан тушаал  ЕБС-ийн захирал,менежер, нийгмийн  ажилтан,цэцэрлэгийн  эрхлэгч,соёлын төвийн эрхлэгч,эмнэлгийн  эрхлэгч,эрүүл мэндийн  нийгмийн ажилтан нийгмийн  чиглэлийн  төрийн  бус  байгууллагууд /ахмад,эмэгтэйчүүд/ 
  •  
  • ЗДТГ-ЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН

    ДАМДИН ОВОГТОЙ ОРХОНТУЯА

     Утас:99941543

    АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

                Засгийн газрын болон бүх шатны ЗД нарын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах , үр дүнг тооцох, үнэлж дүгнэх, хяналт шинжилгээ хийж хууль тогтоол шийдвэрийг иргэд, ААНБ-дад сурталчилах хэрэгжилт үр дүнг тооцож дүгнэх мэдээлэх нийгмийн дэг журам хангах, иргэдэд зөвлөн туслах үйл ажиллагаагаар хангах. 

    ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

    ·         Сумын ИТХ-ын тогтоол,   Засаг даргын захирамж, төсвйин байгууллагын дарга эрхлэгч нараас гаргаж буй шийдвэрүүдийн хууль зүйн үндэснийг хангуулах.

    ·         Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг  хангуулах.

    ·         Иргэдэд эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулах.

    ·         Иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах ажлыг зохион байгуулах.

    ·         Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд  тогтоол, шийдвэрүүдийн  хэрэгжилтийг хангуулж иргэдэд сурталчилах.

    ·         Хүний эрхийн салбар хорооны ажлыг удирдан зохион байгуулах.

    ·         Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн ажлыг зохион байгуулах.

    ·         Иргэний танхимын үйл ажиллагааг зохион байгуулах. 

    ·         Сумын нутаг дэвсгэрт болж байгаа үйл явдал, нөхцөл байдлын талаар өдөр бүр мэдээ, мэдээлэл нэгтгэн Тагнуулын Ерөнхий газрын Төв аймаг дахь хэлтэст хүргүүлж ажиллах. 

    ·         Хууль тогтоомжинд заасан бусад үйлчилгээ.