Соёлын бодлого хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Аймгийн “Соёлын бодлого-ын шинэчилсэн төслийн боловсруулалтын чанарыг сайжруулах, уг төсөлд суманд тулгамдаж байгаа асуудлууд , тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхой , бодитой тусгах, хүн амд хүргэх соёл урлаг , нийтийн соёлын үйлчилгээний чанар хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор төсвийн байгууллагын албан хаагчид  болон Найрамдал , Хөшөөт багийн иргэдийн төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг хийх ажлын удирдамжийг ИТХ-ын дарга Х. Уламсайхан даргаар батлуулж , байгууллагын дарга нар болон багийн дарга нарт хүмүүсээ хамруулах тухай мэдэгдэл хүргүүлэн ажилласан.

Хэлэлцүүлгийг14 цаг 30 минутад  Иргэний танхимд зохион байгуулж нийт 36 иргэн хамрагдлаа .

Хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга Х. Уламсайхан , Соёлын төвийн эрхлэгч Ц. Эрдэнэцогт , музейн ажилтан Д. Гэрэлцэцэг, номын санч Б. Пүрэвсүрэн, бүжгийн багш Б . Чимэддорж , ЗДТГ-ын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Н. Амарсанаа, хууль эрхзүйн мэргэжилтэн П.Бямбадулам нар оролцож иргэдэд 2007-2013 онд соёлын бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар болон соёлын тухай хууль, соёлын өвийг хамгаалах тухай хууль, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах тухай хуулиудын  холбогдох зүйл заалтаас танилцуулж,  мэдээлэл хийн иргэдийн санал бодлыг сонсож ажиллалаа.

Иргэдийн санал хүсэлтийг амаар болон бичгээр авч давхардсан тоогоор 58 санал хүлээн авч ажлын хэсэг эрэмбэлэн 15 саналыг аймгийн соёлын бодлогын төлөвлөгөөнд тусгуулахаар шийдвэрлэв .

20150225 153656