Аймгийн аваргууд тодорлоо.

Төв аймгийн Сүмбэр сумаас аймгийн аварга малчинаар Ч.Даажамба, аймгийн аварга залуу малчинаар Ё.Бат-Эрдэнэ, аймгийн аварга тариаланчаар Д.Тэрбиш нар амжилт бүтэээл, ажлын үр шимээрээ аймгийн аварга хэмээх эрхэм цолоыг хүртлээ. Шагналыг Төв аймгийн Засаг даргын орлогч Мөнхббатар болон Монгол туургатан театрын уран бүтээлчид ирж гардууллаа.SAM 1604

Дэлгэрэнгүй...

"Үл мартагдах он жилүүд" урлагийн тоглолт боллоо.

11-р сарын 25нд төгсөх ангийн "Үл мартагдах он жилүүд" музикл тоглолтыг сум орон нутгийн ард иргэдэд сонирхууллаа. Тоглолтын тайзыг ангийн даргын гэрт 10 жилийн дараа уулзаж байгаагаар зохион байгуулж ажилласан. Сум орон нутгийн 600 гаруй иргэн үзэж сонирхлоо.20161125 230242

Хонины цэцэг өвчний талаар

Тус сумын газар нутгийн хэмжээ бага бэлчээрийн хүрэлцээ хангамж муу тул хөрш зэргэлдээ Баянгол, Орхон , Жаргалант сумын зааг болон тухайн нутагт өвөлждөг 10 өрх айлын малд “Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж хил залгаа нутгалдаг 14 өрхийн малд үзлэг хийж 8 суурийн 3600 хонинд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн. Мөн Орхон сумын нутагт отроор өвөлжиж буй 1 суурийн 680 хонинд Орхон сумаас цэцгийн вакцинд хамруулсан, Баянгол сумын нутагт өвөлждөг 4 суурийн 1480 малд Баянгол сумаас вакцинжуулахаар тохиролцсон.

23

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д хуралдлаа.Уг хуралдаанаар Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Хурлын хуралдааны дэг батлах тухай, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгож батлах тухай, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг амжилттай хэлэлцлээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Дамдин овогтой Батбилэгийг сонгож, сумын Засаг даргаар Сэнэднасаа овогтой Мөнхтүвшинг томилуулахаар аймгийн Засаг даргад санал уламжиллаа. Тэргүүлэгчдээр А.Баасанхүү, Б.Батзориг, Б.Нямжав, Б.Дашдорж нар сонгогдлоо.

           Шинээр сонгогдсон Хурлын төлөөлөгчдийн 8 нь эрэгтэй, 7 нь эмэгтэй төлөөлөгч байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог намын харъяалалаар нь харвал Монгол ардын нам 14, Төв нутаг эвсэл 1 суудал авсан байна. Шинээр сонгогдсон Хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд анх удаагаа сонгогдож байгаа 10 төлөөлөгч, 2 дахь удаагаа сонгогдож байгаа 3 төлөөлөгч, 3 дахь удаагаа сонгогдож байгаа 1 төлөөлөгч, 5 дахь удаагаа сонгогдож байгаа 1 төлөөлөгч байна.   

Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

Ахмадын баяраар сумын нийт 67-н өндөр настанг Төв аймгийн Борнуур сумын "Аглаг бүтээлийн хийд"-тэй танилцуулж, Бурханч лам Пүрэвбаттай уулзаж, мөргөл үйлдүүлж, хүлээн авалт хийж хүндэтгэл үзүүллээ.