Цагаан сар үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

       

Монгол түмний уламжлалт баяр сар шинийн баярыг тохиолдуулан Сүмбэрт үйлдвэрлэв “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сумын Соёлын төвд амжилттай зохион байгууллаа.

Сумын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж, тэднийг сурталчилан таниулах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, харилцан туршлага солилцож үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлдвэрийн үнээр өөрсдийн бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх зорилгоор улалжлал болгон үзэсгэлэн худалдааг жил бүр цагаан сарын өмнө зохион байгуулдаг болоод байна.

Сүмбэрт үйлдвэрлэв “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаанд суманд үйлдвэрлэгдэж буй сүү, цагаан идээ, мах болон төмс, хүнсний ногоо, даршилсан ногоо, гурилан бүтээгдэхүүн, оёдол, эсгий эдлэл, гар урлал зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 2 аж ахуй нэгж, 14 иргэний төлөөлөл оролцож нийт 3.719.010 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

IMG 3036