“Эмэгтэйчүүдийн манлайлал” чуулга уулзалт болж байна

Сүмбэр сумын ЗДТГ, Соёлын төв, Дэлхийн Зөн Төв ОНХХ хамтран эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Чуулга уулзалтыг Сумын Засаг дарга С.Мөнхтүвшин болон ИТХ-ын дарга Д.Батбилэг нар нээж чуулганы төлөөлөгч нарт баяр хүргэж, идэвхитэй оролцохыг уриалсан юм.

Салбар салбарын төлөөлөл болсон малчин, саальчин, бизнесмэн, төрийн албан хаагч эмэгтэйчүүд чуулга уулзалтанд оролцож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие биенээсээ суралцах, эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулахад оршиж байгаа аж. Чуулга уулзалт хоёр өдөр үргэжлэх бөгөөд маргааш тэд спортын тэмцээн уралдаанаар өрсөлдөх гэнэ.

10

 11