Цагаан сар үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

       

Монгол түмний уламжлалт баяр сар шинийн баярыг тохиолдуулан Сүмбэрт үйлдвэрлэв “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сумын Соёлын төвд амжилттай зохион байгууллаа.

Сумын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжиж, тэднийг сурталчилан таниулах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, харилцан туршлага солилцож үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлдвэрийн үнээр өөрсдийн бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх зорилгоор улалжлал болгон үзэсгэлэн худалдааг жил бүр цагаан сарын өмнө зохион байгуулдаг болоод байна.

Сүмбэрт үйлдвэрлэв “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаанд суманд үйлдвэрлэгдэж буй сүү, цагаан идээ, мах болон төмс, хүнсний ногоо, даршилсан ногоо, гурилан бүтээгдэхүүн, оёдол, эсгий эдлэл, гар урлал зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 2 аж ахуй нэгж, 14 иргэний төлөөлөл оролцож нийт 3.719.010 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

IMG 3036

 

“АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ БИД ХАМТДАА” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Сумын хэмжээнд аливаа гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумын иргэд, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗЗөвлөл, ДЗМОУБ-тай хамтран “Амар тайван амьдралын төлөө бид хамтдаа” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр сумын соёлын төвд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, ГХУСАЗЗөвлөл, дэд зөвлөлүүдийн бүрэлдэхүүн, ДЗМОУБ-ын төлөөлөл оролцсон бөгөөд 200 гаруй иргэд хамрагдлаа. Өдөрлөгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөлийн дарга Д.Батбилэг нээж өдөрлөгт оролцогчдод баяр хүргэж, идэвхтэй оролцохыг уриалсан байна.     

Өдөрлөгийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын зөвлөл болон дэд зөвлөлүүд нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлуудаа товч танилцуулж, иргэдэд шаардлагатай хуулиудаар гарын авлага, материал бэлтгэн тарааж, холбогдох хууль, дүрэм журмаар сургалт зохион байгуулсан байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонсон, урлагийн тоглолт үзүүлж, азын сугалааг явуулж 2 иргэнийг гар утсаар, 20 иргэнийг 2500-5000 нэгжээр урамшуулсан байна.

hural 1

“Эмэгтэйчүүдийн манлайлал” чуулга уулзалт болж байна

Сүмбэр сумын ЗДТГ, Соёлын төв, Дэлхийн Зөн Төв ОНХХ хамтран эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Чуулга уулзалтыг Сумын Засаг дарга С.Мөнхтүвшин болон ИТХ-ын дарга Д.Батбилэг нар нээж чуулганы төлөөлөгч нарт баяр хүргэж, идэвхитэй оролцохыг уриалсан юм.

Салбар салбарын төлөөлөл болсон малчин, саальчин, бизнесмэн, төрийн албан хаагч эмэгтэйчүүд чуулга уулзалтанд оролцож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бие биенээсээ суралцах, эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулахад оршиж байгаа аж. Чуулга уулзалт хоёр өдөр үргэжлэх бөгөөд маргааш тэд спортын тэмцээн уралдаанаар өрсөлдөх гэнэ.

10

Дэлгэрэнгүй...

Улаан загалмай нийгэмлэгээс малчин, мал бүхий 50 иргэнд бэлэн мөнгөний тусламж үзүүлэв

Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зудад өртсөн малчдад туслах аяны хүрээнд Сүмбэр сумын малчин, мал бүхий 50 иргэнд өнөөдөр 245,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийн батламжийг гардууллаа. Эдийн засаг хямарсан энэ үед малчин иргэдэд тусламж үзүүлсэнд нутгийн иргэд талархалтай хандаж байгаа бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсч буйгаа давхар илэрхийлж байлаа.

9

Онцгой байдлын сургалт зохион байгууллагдлаа

Àéìãèéí Оíöãîé Бàéäëûí Еðºíõèé ãàçàð Äýëõèéí Зºí Төв ОНХХ-өөс хөтөлбөр “Гàìøèãààñ õàìãààëàõ” òóõàé ñóðãàëòûã Ñ¿ìáýð ñóìàíä 2017 îíû дөрөвдүгээр ñàðûí 19 íû ºäðèéí 10-14 öàãèéí õîîðîíä ÇÄÒÃ-ûí Èðãýíèé òàíõèìä àìæèëòòàé çîõèîí áàéãóóëлаа.

Óã ñóðãàëòàíä Òºðèéí àëáàí õààã÷ болон сумын èðãýä èäýâõè ñàíàà÷ëàãàòàé îðîëöсоноос гадна ЕБС-ийн 8-9 ангийн сурагчдад уг сургалтыг зохион байгууллаа. Ñóðãàëòûã Àéìãèéí Оíöãîé бàéäëûí Ерөнхий Гàçðûí Ñóðãàëò ñóðòàë÷èëãàà õàðèóöñàí ìýðãýæèëòýí Àõëàõ Äýñëýã÷ Ýðäýíý÷óëóóí çîõèон байгуулав.

8