Сүмбэр сумын Од цэцэрлэг

  DSCF5094 

        Манай  байгууллагын   цахим хуудасаар зочилж  буй эрхэм хүндэт та   бүхэнд  энэ өдрийн мэнд хүргэе.
       Байгууллагынхаа  бодолго,  өнөөгийн байдал , цаашдын  чиг хандлагын талаархи мэдээллийг  та  бүхэнд  түргэн шуурхай  хүргэх болно. Мэдээллийн эрин зуунд цахим  хуудасаараа дамжуулан байгууллагыхаа үйл ажиллагаа,  төсөв санхүү , ололт  амжилтын талаар цаг алдалгүй  цахим хуудасаараа  хүргэх  учир иргэн та  манай    байнгын зочин байж  мэргэн зөвлөгч байна гэдэгт эргэлзэхгүй байна
 

                      Та бүхний гүнээ хүндэтгэсэн  : Цэцэрлэгийн эрхлэгч А.Оюунцэцэг

 

Image0167

     Манай  цэцэрлэг нь      1978 оны  9-дүгээр сарын 1 нд 4 хүний  бүрэлдэхүүнтэй 25 хүүхэдтэй 2 гэртэйгээр  анх  үйл ажиллагаагаа  явуулж эхлэсэн.   1979 онд  2 бүлэгтэй болж  50 хүүхдийг  хүлээн авч   ажилласан.

 

    Анхны багш эрхлэгч:  Чүлтэмийн Рэгзэдмаа

     Анхны багш:  Содномдаржаа Баасанхүү

     Анхны асрагч: Лхамаа, Бямбажав

     Анхны тогооч:  Цэрэндэжид

     Анхны сахиул : Амаржаргал

   Анхны нярав : Дамдин гэсэн   баг хамт олон үүсгэн  байгуулан       1978-1979 онд ажиллаж байсан байна.

 

1980 онд хүүхдийн цэцэрлэгийн  байр  ашиглалтанд орж 3 бүлгээр , 75 хүүхдийг хүлээн авч ажилласан 1982 оноос эхлэн яслийн бүлэг нэмэгдэн 100 хүүхэд хүлээн авах ясли цэцэрлэгийн комбинат болон өргөжин үйл ажиллагаа явуулсан 1989 оноос эхлэн дахин цэцэрлэгийн 3 бүлэг , 2006 оноос эхлэн 1 бүлэг шинээр нэмж 4 бүлгээр 140 хүүхдийг хүлээн авч үйл ажиллагаага явуулж сумын хэмжээний 2-5 насны хүүхдийн 80-90 %-ийг хамруулан сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Манай байгууллага нь 37 жилийн түүхтэй

 Үе үеийн хамт олныг удирдан зохион байгуулж байсан цэцэрлэгийн   эрхлэгчид 

                  Ч. Рэгзэдмаа

                  С.   Гантөмөр        /БТА
                  Р.   Отгон        /   БТА
                  Ч. Оюунчимэг   /БТА
                   Б. Мандах            /БТА
                   Т.Далайжаргал
                   Г. Ганчимэг
А.Оюунцэцэг        /   БТА
 

 

ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛНЫ АМЖИЛТААС:

 

1986 , онд сумын шилдэг төсвийн байгууллага
 
1994, онд сумын шилдэг төсвийн байгууллага
 
2007 онд сумын шилдэг төсвийн байгууллага
 
2013 онд   аймгийн шилдэг байгууллагын 3-р байрны шагнал
 
2014 онд аймагт хүүхдийн хоолны илчлэг нормын хангалтаар 2-р байр
 
2015 онд   Монгол улсын  "Топ стандарт" цэцэрлэгээр шалгарч цом өргөмжлөлөөр шагнуулав