Төв аймгийн Сүмбэр сумын ЗДТГ

IMG 2070

       Монгол орныхоо болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй Сүмбэрчүүдийнхээ энэ өдрийн мэндийг хүргэе     

       ЗДТГ нь сумын Засаг даргын ажлын алба, захиргааны байгууллага бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийг сурталчилах, биелэлтийг хангуулах, сумын Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах дэмжлэг үзүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, сумын нийгэм эдийн засгийг тогтвортой ахиулах бодлогыг барьж ажилладаг. Орон нутгийн удирдлагууд бид хариуцлагатай, ёс зүйтэй, шуурхай, ил тод, иргэдээ сонсдог иргэндээ ээлтэй төрийн албыг төлөвшүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна.

            Та бүхэн сумын ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцан санал хүсэлтээ ирүүлнэ гэдэгт итгэж байна.

           Ажилч хичээнгүй Сүмбэр нутгийнхаа нийт иргэдийн өмнөөс сумын цахим хуудаснаа зочлогч танд болон танай гэр бүл, хамт олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН:
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА
   ЖАМЪЯН-ОСОРЫН САРАНЦЭЦЭГ

 

       Сумын Засаг даргын Тамгын газрыг 1992 оны 11 дүгээр сард Засаг дарга О.Гунгаажанцан, Засаг даргын орлогч Т.Болд, ЗДТГ-ын дарга С.Гантөмөр, Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ажилтнаар А.Цэцэгмаа, ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Жанцанхорлоо,Татварын байцаагч Б.Энхтуяа, НДБ-ч Д.Энхтуяа, ахлах нябо П.Цогзолмаа, Агрономич Я.Түмэнбайгаль орчны байцаагч С.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй бичээч, ой хамгаалагч, үйлчлэгч, жолооч, жижүүр Засаг захиргааны анхан шатны нэгж гурван баг , баг тус бүр тоо бүртгэгч, хүн болон малын эмчгэсэн дөрвөн орон тоотойгоор нийт 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр байгуулагдаж байжээ

            Сумын ЗДТГ нь байгуулагдсан цагаасаа төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, хууль тогтоол шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих, бүх шатны засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлж, ажилтан албан хаагчдыг хөгжүүлэх, мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж ирлээ.

            Сумын Засаг дарга Г.Ганбат 1990-1992 он, О.Гунгаажанцан1992-1996 он, У.Туяа 1996-2005 он, С.Цогтсайхан 2005-2009 он, Р.Билэгсайхан 2010 оноос, Засаг даргын орлогчоор Т.Болд 1992-1995 он, Б.Цогзолмаа1995-1997 он, Б.Ганбат 1997-1998 он, Н.Уранбилэг 1998-2001 он, Д.Энхтуяа 2001- С.Баясгалан Г.Сүрэнхорол, Н.Батбаяр Ч.Цэдэнбал, Ч.Уртнасан 2014 оноос одоог хүртэл ЗДТГ-ын даргаар С.Гантөмөр 1992-1997 он, Д.Баттөмөр 1997-2011 он, Ж.Саранцэцэг 2011 оноос одоог хүртэл ажиллаж байна.

            Одоо сумын ЗДТГ нь санхүү алба, мал эмнэлэг үржлийн тасагтай 23 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, байгаагийн дотор удирдах албан тушаалтан 5, Төрийн жинхэнэ албан хаагч 8 , үйлчилгээний албан хаагч 12 байна. Боловсролоор дээд 14, тусгай дунд 2, бүрэн дунд -3, бүрэн бус дунд-4, мэргэжлээр нябо эдийн засагч-5, эрх зүйч-1, агрономич-1 ажиллаж байна