Мэндчилгээ

IMG 0257Сайн байцгаана уу?

Төрөлх нутгийнхаа оршин суугчид, нийт иргэд цахим ертөнцөөр аялагчид та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Ажлын байрны чиг үүргийн дагуу сумын эдийн засгийн бодлого төлөвлөлт, дэд бүтэц орон нутгийн өмчийн харилцааны чиглэлээр мэдээ мэдээллийг хүргэж та бүхний санал оролцоотойгоор хамтран бүтээн байгуулалт хийн ажиллаж иргэдэд төрийн үйлчилгээг түгээж байгаадаа баяртай байдаг.

Хөгжил дэвшлийн шинэ зуунд орон нутгийнхаа нийгэм эдийн засгийг цэцэглүүлж хөгжүүлж ард иргэдийнхээ ажил амьдралыг тогтвортой сайжруулж улс орны маань хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа боловсрол хүмүүжилд онцгой анхаарч хөдөөд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлж ажлын байр шинээр бий болгон өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэхийн төлөө төр захиргааны байгууллага онцгой анхаарч ажиллах болно.

Өлзий хишгээ хайрладаг өгөөж ээлтэй Сүмбэр нутгаараа овоглож явдаг та бүхэндээ эрүүл энх тэгш дүүрэн дэлгэр баян сайн сайхан аж төрөхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ЧОЙЖИЙН УРТНАСАН