Мэндчилгээ

tsb

         Ардчилсан монгол улсын иргэд та бүхний цог хийморь улам бадарч явахын ерөөл дэвшүүлж мэндчилж байна.

         Төв сайхан нутгийн Сүмбэр сумын ажилсаг зон олон, орон нутгийнхаа эзэн нь болж, сумынхаа хөгжлийн төлөө иргэн бүр санаа тавьж, нутаг орныхоо аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулан, бодлого зорилгоо тодорхойлж, хүний хөгжлийн төлөө ая тухтай орчныг бүрдүүлэх, чинээлэг зөв сайхан амьдрах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө ажиллаж байна.

         Иргэдийн эрэлт хэрэгцээг хангахад нутгийн захиргааны ажлыг чиглүүлэн засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн эрин зуунд цахим сүлжээг ашиглан хүмүүс бие биеэсээ мэдээ, мэдээлэл солилцон, мэдлэг боловсрол олох хөгжлийн боломж бүрдэж байна. Сайн зүйл болгоныг ажил хэрэг болгож, монгол хүн бүхнийг өглөө бүр сайн мэдээ, сайхан үйл, аз жаргал тосон авах болтугай .

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ч.ЦЭДЭНБАЛ