Төв аймгийн Сүмбэр сумын танилцуулга

 

Одоогоос 38 жилийн өмнө Атрын 2 дахь аяны хүрээнд байгуулагдсан 5 САА-н нэг нь манай Сүмбэр сум ба Октябрь САА билээ. Манай сум САА-н аймгийнхаа баруун хойд захад оршдог Атрын ууган аж ахуйн нэг Жаргалаантын САА-гаас 54,6 мянган га газартайгаар тусгаарлан байгуулагдсан юм.

Анх БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны 3 сарын 16-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Сүмбэр сум “Жавхлант” төвтэйгээр байгуулагдсан. Тус сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 2 багтай.

Сумын газар нутгийн хэмжээ 54,6 мян. Ам дөрвөлжин метр , түүний 8,1% нь ой мод 41,6%-ийг тал хээрийн бүс эзэлдэг. Тус сум нь 530 гаруй өрх, 1800 гаруй хүн амтай, 30 гаруй мянган толгой малтай. Газар зүйн байрлалын хувьд Хангай нурууны шувтрага, Сэлэнгийн сав, тал хээрийн бүсэд хамрагдах ба далайн түвшингээс 890-1375 м өргөгдсөн, элсэнцэр хүрэн хөрстэй тариаланд тохиромжтой газар юм.

Манай сум нь нийслэл Улаанбаатар хотоос 169 км, Дархан-Уул аймгаас 90 км, Орхон аймгаас 160 км, аймгийн төв Зуунмод сумаас 204км зайд оршдог.АсФалтан хучилттай замтай.

           Сүмбэр сум Октябрь САА-н анхны даргаар Баярын Норжин, ерөнхий агрономчоор Дармаагийн Ванчин, ерөнхий эдийн засагчаар Рагчаагийн Батбазар, ерөнхий инженерээр Лханаажавын Цэвэгдорж, ерөнхий нягтлан бодогчоор Очирбатын Гунгаажанцан,малын эмчээр Дамдингийн Бүдрагчаа, зоотехникчээр Адъяасүрэн,сумын орлогч даргаар Данаагийн Пагма нар томилогдон ажиллаж байсан байна.

       Сумын хөдөлмөрч хамт олны дотор Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Цагааншүхэрт, шинэ үндсэн хууль батлалцсан Ц,Амаржаргал, улсын 3 удаагийн аварга комбайнч Ж.Цэгмид Д.Батаа, Б.Шонхоон, улсын аварга хадланч Г.Ганбат, улсын аварга ногоочин Ц.Сувдаа, Гүндсамбуу С.Оюунцэцэг ургацын далай хөдөлмөрийн аварга Д.Сэлэнгэбаатар төрөн гарч хөдөлмөр бүтээлээрээ өндөр амжилт гарган төрийн одон медалаар шагнагдсаны дотор хөдөлмөрийн гавъяны улаан тугийн одонгоор Т.Цэрэндолгор, Роза нар, алтан гадас одонгоор 10гаруй сайчууд шагнагдсан юм.

       Улсын аварга С.Гүрбазар ахлагчтай төмсний салаа, Улсын 2 удаагийн аварга хамт олноор “Өгөөж –Сүмбэр ХК”, 2013 төмсний ургацаараа улсын аварга хамт олноор Батхишиг захиралтай “Таван эрдэнэ групп” тус тус амжилт гаргасан байна.

       2010 он 2011 он 2012 онд хүнсний ургацаар аймагтаа тэргүүний сумаар шалгарч тус сумын улаан хальстай сонгино,улаан чинжүү сумын брэнд бүтээгдэхүүнээр шалгарлаа.Сүмбэр сумын хөдөлмөрч иргэд сумын хөгжлийг ханган “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж загвар сум болох зорилго тавин ажиллаж байна.