• 99313667
  • Tovsumber@gmail.com
Сүмбэрчүүдээ 3-р тунгийн вакциндаа идэвхитэй хамрагдацгаая

3-р тунг яагаад хийлгэх ёстой вэ? 
Дахин вакцинжуулах буюу бүүстэр тунг хийнэ гэдэг нь эсрэгтөрөгчийг хүний биед дахин оруулна гэсэн үг. Жишээ нь, хүүхэд байхад сахуу өвчний /дифтери/ эсрэг вакциныг хийдэг байсан ба 18 нас хүрсний дараа давтан хийдэг байсныг хүмүүс санаж байгаа болов уу. Үүний дүнд вакцины үйлчлэх хугацааг уртасгаж, бие организмыг дахиад олон жилийн туршид хамгаална гэсэн үг. Учир нь, хүний биед эсийн дархлаа гэж байдаг бөгөөд энэ нь вирусний эсрэгтөрөгчийн /антиген/ талаарх мэдээллийг хадгалж байдаг. Уг ой санамж нь эсрэг биетүүд алга болсны дараа ч гэсэн хадгалагдсаар байдгаараа онцлогтой.

       Үүний ачаар вирус хүний биед дахин нэвтэрсэн тохиолдолд дархлааны систем нь эсрэг биетүүдийг ялгаруулснаар халдварт өвчин тусахаас сэргийлдэг. Гэхдээ ой санамжийн эсүүд нь вируст цохилт өгч чаддаггүй тохиолдлууд байдаг учраас цар тахлын үед эсрэг биетийн хэмжээг тодорхой түвшинд байлгахын тулд ой санамжийг сэдээх шаардлагатай. 

Тодруулбал, коронавирусний шинэ хувилбарууд нь хүний төрөлхийн дархлаа болон вакцин хийлгэсний дараа тогтсон дархлааны хамгаалалтын саадыг “тойрон гарч” чаддаг байна. Ийм учраас ковид-19-ээр өвчилсөн болон вакцин хийлгэсэн хүмүүсийн аль аль нь дельта вирусээр өвчлөх магадлалтай. Тэгэхээр ямар нэгэн вакцины 2 тунг хийлгэнэ гэдэг бол коронавируснээс бүрэн хамгаалагдлаа гэсэн үг биш юм. Жишээ нь, CoronaVac вакцинаар тариулсны дүнд үүссэн эсрэг биетүүд II тунг хийлгэснээс хойш 6 сарын дараа алга болж байгаа учраас III тунг хийлгэх шаардлагатай гэсэн лабораторийн судалгааны дүн гарчээ.                                                                                                                                                                                                           Эх сурвалж: Montsame.mn  

 

Иймд та бүхнийг бүүстэр 3-р тундаа идэвхитнй хамрагдахыг ЗДТГ-ын хамт олноос уриалж байна. 

2021-11-04 00:00:00